Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-05-05 04:21:25
 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Агаар, хөрсний температур
Агаарын температур. Нийт 36 жилийн дунджаар агаарын температур 0.60 градус дулаан байдаг. 2020 он олон жилийн дунджаас  0.98 грудусаар дулаан жил болжээ. Агаарын температурын сарын явцаас харахад 2020 оны 01-04, 11 дүгээр саруудад  олон жилийн дунджаас 2.5....3.1 градусаар дулаан, 10, 12 дугаар сард -1.1....-1.4 градусаар хүйтэн, 05-09 дүгээр сардуудад дунджийн орчим байлаа (Зураг 1).

Агаарын үнэмлэхүй их температурын сарын явцаас харахад  олон жилийн  дунджаас 2020 оны 10, 12 дугаар сард -15.2....-16.1 градус, 01-03, 05 дугаар сард -2.8....-9.8 градус, зун 06-09, 11 дүгээр сард -5.3....-9.4 градусаар сэрүүн, 04 дүгээр сард 4.8 градусаар дулаан байв. 2020 оны агаарын үнэмлэхүй их температурыг олон жилийн дундажтай харьцуулахад бүх саруудад сэрүүн дунджийн их утганд хүрч ажиглагдаагүй байна. Үүнээс харахад олон жилийн дунджаас бүх саруудад хүйтэн байсан байна (Зураг 2).

Дархан-Уул аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас дулааны улиралд агаарт 30 градусыг давж халсан өдөр 11, харин 2020 онд 25 өдөр ажиглагдаж 6 өдрөөр илүү байна. Олон жилийн дунджаас 04, 06, 07, 09 дүгээр сардуудад 2-3 өдрөөр олон хоногоор илүү, 05 дугаар сард олон жилийн дунджийн орчим, 08 дугаар сард 2 өдрөөр цөөн ажиглагджээ.
Агаарын үнэмлэхүй бага температурын сарын явцаас харахад 2020 оны хувьд  УАД-аас өвлийн 12, 01, 02 дугаар саруудад 6.3-15.1 градусаар дулаан, хавар 03-05 дугаар сард 11.7-16.2 градусаар дулаан, 06-09 дүгээр сард 5.5-7.5 градусаар дулаан, намар 10-11 дүгээр сард 8.8-17.6 градусаар дулаан жил болжээ. (Зураг 4).
Агаарт 30 градусаас давж хүйтэрсэн өдөр 2020 оны 01, 02 дугаар сард олон жилийн дунджаасаа 4-11 өдрөөр, 12 дугаар сард 2 өдрөөр цөөн ажиглагдсан. Эндээс дүгнэхэд 2020 оны өвөл олон жилийн дундаж утганд хүрч хүйтрээгүй дулаан жил болжээ. (Зураг 5).
Хөрсний температур. 2020 онд хөрсний гадаргын үнэмлэхүй их температур нь өвлийн 12, 01, 02 дугаар саруудад олон жилийн дунджаас  -5.0.....-12.8 градусаар хүйтэн, 04 дүгээр сард олон жилийн дунджийн орчим, 03, 06-11 дүгээр саруудад -1.9....-4.2 градусаар сэрүүн, 05, 10 дугаар саруудад -6.2....-9.7 градусаар сэрүүн байсан.
2020 оны хөрсний гадаргын үнэмлэхүй их температур нь Дархан суманд 06 дугаар сард 65.5 градус, Шарын гол суманд 64.3 градус, Орхон суманд 64.3 градус, Хонгор суманд  07 дугаар сард 69.3 градус хүрчээ (Зураг 6 ).
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температурын жилийн явцаас үзэхэд олон жилийн дунджаас 2020 оны өвлийн 12-02 дугаар сард 6.8-14.0 градус, 03-05 дугаар сард 13.8-15.8 градус, 06, 07 дугаар сард 5.7-6.1 градус, 08-11 дүгээр сард 11.4-21.8 градус дулаан байлаа.
2020 оны хөрсний гадаргын үнэмлэхүй бага температурыг олон жилийн дундажтай харьцуулахад Дархан суманд 12 дугаар сард -35.0 градус, Шарын гол суманд -36.7, Хонгор суманд -38.6 градус, Орхон суманд -38.1 градус хүйтэрч үнэмлэхүй бага утгууд ажиглагдсан нь олон жилийн үнэмлэхүй бага утганаас дулаан байсан. (Зураг 7).
Хур тунадас. 2020 онд нийт нутгаар 265.9...339.9 мм тунадас унасан бөгөөд хур тунадасны хэмжээг улирлаар нь авч үзвэл 12, 01, 02 дугаар саруудад 1.8...2.3 мм, 04 дүгээр сард 7.6 мм, 05, 07-09 дүгээр саруудад 15.2...35.9 мм-ээр их, 04, 06 дугаар сард 7.6-28.3 мм-ээр бага, 11 дүгээр сард уур амьсгалын дунджийн орчим тунадас унасан байна (Зураг 8).
Зуны улиралд нийт нутгаар 42-55  өдөр тунадас орсон. Үүнээс аадар бороо 39-59 удаа, бороо 22-26 удаа орж,   Дархан суманд 390.6 мм,  Хонгор суманд 307.8 мм, Шарын гол суманд 331.6 мм, Орхон суманд 307.8 мм бороо орсон  байна. 2020 онд хамгийн их тунадас Дархан суманд 08 дугаар сард 136.6 мм тунадас орсон байна.
Салхи. Олон жилийн судалгаагаар хойд, баруун хойд, өмнийн салхи ноёлдог бол 2020 онд мөн л хойд, зүүн хойд ба өмнө зүгээс давамгай салхилжээ. Олон жилийн дунджаар өмнө ба хойдын салхи 13-31 удаа байдаг бол 2020 онд 6-17 хоногоор илүү ажиглагдсан (Зураг 9).
Олон жилийн дунджаар Салхины хурдны дундаж 2.4 м/сек, 2020 онд 2.0 м/сек болж 0.4 м/сек-ээр бага салхитай байлаа (зураг 10).
Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 20 м/сек, Орхон суманд 23 м/сек, Хонгор суманд 20 м/сек, Шарын гол суманд 29 м/сек хүрч салхилсан. Шарын гол суманд 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдөр 136, Дархан суманд 126, Хонгор суманд 91, Орхон суманд 97 удаа тохиолдсон байна. 
Сүүлийн жилүүдэд конвективийн үзэгдэл ихээр ажиглагдаж аадар хур тунадасны тоо ихссэн байна. Аадар бороо 2020 онд 49 удаа ажиглагдаж хамгийн утгыг заасан байна.
2020 оны онцлог:
  1. Дархан-Уул аймгийн нутгаар 04 дүгээр сард сүүлийн 36-45 жилд ажиглагдаагүй халуун өдөр байв. 04 дүгээр сарын 29, 30 нд нийт нутгаар агаарын үнэмлэхүй их температур 31.7...35.0 градус хүрч халсан, хур тунадас бага унасан.
  2. 05 дугаар сарын цаг агаарын мэдээгээр аймгийн нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орох урьдчилсан мэдээтэй байсан ч “Дархан бороо экспедиц” нь харвалт хийх үүлний массын боломжит бүх хугацааг ашиглаж харвалтанд гарч тунадас нэмэгдүүлж, хөрсний чийгийн нөөц нэмэгдэн таримал ургамлын ургалт явагдах таатай нөхцөл бүрдсэн.
  3. 07 дугаар сард хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Хонгор суманд 69.3 градус  хүрч судалгааны 44 жилд тохиолдсон хамгийн их халуун ажиглагдсан.
  4. 06-08 саруудад нийт нутгаар аадар бороо 32-49 удаа орж уур амьсгалын дунджаас 19-26 хоногоор нэмэгдсэн байна.  
  5. Дархан сумын төвийн орчмоор 09 дүгээр сарын 10-нд 0.7 мм голчтой мөндөр 7 минут орсон.
 
 
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
УЦУОШТ-ИЙН УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ш.ЦАГААНЦООЖ
 
2021.02.25

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА 2022-02-18 1970-01-01 1388
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН УУР АМЬСГАЛЫН ХАНДЛАГА 2017-05-09 1970-01-01 3059